Нууцлалын бодлого
Хувилбар 2026-11
Хуульчаар хянуулаагүй загвар. Албан ёсны хувилбар хуульчийн хяналтын дараа энд нийтлэгдэнэ.
1. Хэн, юуны төлөө
Nomady (цаашид «бид») худалдаачид хамтран бөөний захиалга өгөх платформыг ажиллуулдаг. Энэ бодлого нь таны хувийн мэдээллийг ямар зорилгоор, хэр удаан, хэнтэй хуваалцаж ашиглахыг тайлбарлана.
2. Цуглуулах мэдээлэл
- Утасны дугаар, нэр — нэвтрэх, захиалгын мэдэгдэл илгээх.
- Имэйл хаяг (заавал биш, та өөрөө оруулж баталгаажуулбал) — сонгосон мэдэгдлийг имэйлээр илгээх. «Миний бүртгэл» хуудсаас хүссэн үедээ хасна.
- Захиалга, төлбөр, хэтэвчийн гүйлгээ — захиалгыг биелүүлэх, буцаалт хийх, нягтлан бодох бүртгэл.
- Нийлүүлэгчийн KYC баримт (иргэний үнэмлэх, гэрчилгээ гэх мэт) — нийлүүлэгчийг баталгаажуулах.
- Банкны дансны мэдээлэл — хэтэвчээс мөнгө шилжүүлэх.
- Чатын мессеж, хавсаргасан зураг, PDF — захиалга, маргааныг шийдвэрлэх. Зурагны байршлын (GPS, EXIF) мэдээллийг хадгалахаас өмнө устгана.
- Нэвтэрсэн төхөөрөмжийн төрөл (жишээ нь «iPhone · Safari») — та хаана нэвтэрснээ харж, хүсвэл гаргах.
- IP хаяг — залилан, хэт олон хүсэлтээс хамгаалах, маргааныг шалгах. IP хаягийг танд болон бусад хэрэглэгчид харуулахгүй.
3. Хадгалах хугацаа
- Аудитын бүртгэлийн IP хаяг, төхөөрөмжийн мэдээлэл: 365 хоног, дараа нь автоматаар устгана.
- Хэт олон хүсэлтээс хамгаалах тоолуурын IP хаяг: 2 хоног.
- KYC баримтын файл: татгалзсан баримтыг татгалзсанаас хойш 90 хоногт, хуучин баримтыг ижил төрлийн шинэ баримт батлагдсанаас хойш 90 хоногт устгана. Хүчинтэй (сүүлд батлагдсан) баримтыг нийлүүлэгчээр ажиллах хугацаанд хадгална.
- Чатын мессеж ба хавсралт: тухайн чатын сүүлийн мессежээс хойш 2 жил, маргааны чат 3 жил, дараа нь автоматаар устгана. Апп доторх мэдэгдэл: 180 хоног. (Хуульчаар хянуулна.)
- Захиалга, төлбөр, гүйлгээний бүртгэл: нягтлан бодох бүртгэлийн хуулиар шаардсан хугацаанд хадгална.
4. Гуравдагч тал
- QPay — төлбөр хүлээн авах.
- Skytel — SMS илгээх (зөвхөн утасны дугаар, мессежийн текст).
- Имэйл илгээх үйлчилгээ — мэдэгдлийн имэйл илгээх (зөвхөн имэйл хаяг, мессежийн текст).
- Bunny.net — зураг, KYC файлыг хадгалах (KYC файл нийтэд нээлттэй биш).
Бид таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор худалдахгүй, дамжуулахгүй.
5. Таны эрх
- Өөрийн мэдээллийг харах, засуулах.
- Нэвтэрсэн төхөөрөмжүүдээ харах, гаргах («Миний бүртгэл» хуудас).
- Мэдээллээ устгуулах хүсэлт гаргах. Хэтэвчийн үлдэгдэл, дуусаагүй захиалга зэрэг шийдэгдээгүй зүйл байвал эхлээд түүнийг шийднэ. Батлагдсаны дараа таны нэр, утас устаж, захиалга, гүйлгээний бүртгэл нэргүйгээр үлдэнэ.
- Зөвшөөрлөө татах. Энэ тохиолдолд үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжгүй.
6. Холбоо барих
Хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, гомдлыг info@nomady.mn хаягаар илгээнэ үү.